"Adventure of a Lifetime " нь Английн рок хамтлаг Coldplay -н бүтээл юм. Энэхүү дуу нь Coldplay хамтлагийн 7 дахь студи цомог A Head Full of Dreams цомгийн тэргүүн сингл болж 2015 оны 11-р сарын 6-нд дэлхий даяар худалдаанд гарсан.
Шүүмжлэл
Анх гарсан цагаасаа эхлэн Adventure of A Lifetime хөгжмийн шүүмжлэгчдийн дийлэнхээс нь сайн гэсэн үнэлгээ авсан. Энэ нь Coldplay хамтлаг диско урсгалын дуу бүтээсэнтэй нь холбоотой байсан. Британийн энтэртаймэнт цахим хуудасны нийтлэлч Филиппо Л'Асторина энэ дуунд боломжит 5 онооноос 4 оноо өгсөн. Тэрээр хэлэхдээ "Панк хэв маягтай поп дууг энэтхэг цахилгаан гитарын аятай хослуулсан" хэмээн дууны бүтэц болон дуугаралтыг нь магтжээ. Idolator-ын нийтлэлч Бианка Грэси болон Робби Дау нар дууг 7/10 болон 8/10 хэмээн үнэлэн, "Энэ төрлийн хөгжмийн урсгал яг л хүүхэд шиг өсөж байна, ийм эрчтэй өссөнөөр аз жаргалыг олж авна" хэмээн магтжээ. Мөн тэд энэ дууг "Coldplay-н сүүлийн 7 жилийн хугацаан дахь хамгийн шилдэг дуу нь" хэмээн онцолсон байдаг. Роллинг Стоунз сэтгүүл харин энэ дууг "2015 оны шилдэг 50 дуу" жагсаалтын 41-рт нэрлэсэн.
Клип
Дууны албан ёсны клипийг Coldplay-н хамтлагийн урт хугацааны хамтрагч Мэт Вайткросс найруулжээ. Дууны клип нь 2015 оны 11-р сарын 27-нд нийтэд цацагдсан. Клипний үндсэн санааг Coldplay хамталгийн дуучин Крис Мартин мошион хөдөлгөөн хийгч Анди Сэркистэй онгоцонд уулзан улмаар өөрийнхөө санааг танилцуулснаар гарч ирсэн байдаг. Энэ дууны клипийг хийхэд 6 сарын хугацаа зарцуулсан.
Багтсан дуунууд
1.
"Adventure of a Lifetime"
4:24
1.
"Adventure of a Lifetime" (Radio Edit)
3:43
Дууг бүтээсэн
Coldplay
Техникийн хүмүүс
Rik Simpson – Продюсер
Старгэйт – Продюсер
Фил Тан – Аудио микс
Чартад үзүүлсэн амжилтууд
Illegal chart entered Flanders |9
Худалдаанд гарсан огноо
Холбоосууд
Студи цомгууд Амьд цомгууд Түүвэр цомгууд EP Аялан тоглолт Холбоотой хувь хүмүүс Холбоотой өгүүллэгүүд