A Head Full of Dreams TourA Head Full of Dreams Tour нь Британы Coldplay хамтлагийн аялан тоглолт бөгөөд Coldplay хамтлаг энэ цуврал тоглолтоороо өөрсдийн 2015 онд гаргасан A Head Full of Dreams цомгоо сурталчилж байна. Тоглолтууд 2015 оны 11-р сард анх зарлагдаж эхэлсэн бөгөөд аялан тоглолт албан ёсоор 2016 оны 3-р сарын 31нд Аргентин улсаас эхэлсэн. Улмаар энэхүү аялан тоглолт Хойд Америк, Европ, Өмнөд Америк тивийн хэд хэдэн улсад үргэлжилэхээр төлөвлөгдөөд байна. Дүр зураг2015 оны 11-р сард Coldplay хамтлаг өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан дэлхийн 14 улсын нийт 28 газар хийх тоглолтуудаа зарласан. Үүнд Хойд Америк болон Европ тивийн хэд хэдэн улсууд багтсан. 2015 оны 12-р сарын 7нд Coldplay хамтлаг Лондон хотын Wembley цэнгэлдэх эцсийн буюу 4дэх тоглолтоо зарласан. Учир нь Английн маш олон хүмүүс тоглолтыг үзэх хүсэлтэй боловч тасалбар авч чадалгүй үлдсэн гэсэн хүсэлтүүд ирээд байлаа. Coldplay хамтлаг The Late Late Show with James Corden нэвтрүүлгээр оролцох үеэрээ A Head Full of Dreams аялан тоглолт Ази болон Австрали тивд үргэлжлэхийг мэдэгдсэн. 2016 оны 4-р сарын 7нд Coldplay хамтлаг АНУ-н 12 аренад тоглолтоо нэмж зарласан. 2016 оны 5-р сарын 29нд Coldplay хамтлаг өөрсдийн төрөлх газар болох Exeter-д BBC Radio 1 Big Weekend арга хэмжээнд оролцоно. Улмаар Coldplay 2016 оны 6-р сарын 26нд Гластонбури фестивалийг манлайлна. Ингэснээр Coldplay түүхэндээ нийт 4дэх удаагаа Гластонбури фестивалийг манлайлахаар болоод байна. Энэхүү фестивал нь хамтлагийн албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр Coldplay хамтлагийн 2016 онд хийгдэх цорын ганц фестивал байна гэжээ. ОнцлогColdplay энэ удаагийн аялан тоглолтоороо өмнө нь очиж байгаагүй хэд хэдэн улсад очих сонирхолтой байгаа бөгөөд үүнд Ази тивийн хэд хэдэн улс түүний дотроос Энэтхэг улс нэрлэгдэж байна. Мөн Африк тивийн хэд хэдэн улсад мөн очиж тоглолтоо хийхээр төлөвлөж байна. МэдээлэлБорлуулалтын мэдээлэлАялан тоглолтын эхний 2 хэсгийн тасалбарууд 2015 оны 11-р сарын 27нд буюу "Хар баасан гараг"-т борлуулагдаж эхэлсэн. Лондон хотноо зарлагдасан эхний 2 тоглолт маш хурдан хугацаанд борлуулагдаж улмаар нэмэлт 3 болон 4дэх тоглолтоо зарласан. Үүний адилаар Барселона,Буэнос Айрэс, Мексико, Амстердам Цюрих, Манчестер хотуудад нэмэлт тоглолтуудаа зарласан. Дуунуудын сетЭнэхүү сетийг Estadio Ciudad de La Plata-д болсон тоглолтоос үндэслэн гаргав. Энэхүү жагсаалт нь тоглолт бүр дээр өөрчлөгдөж байгаа ба дунджаар тоглолт бүрт 21 дуу дуулагдаж байна.
ТоглолтуудNotes
Information related to A Head Full of Dreams Tour |
Portal di Ensiklopedia Dunia