X үе

хүн ам зүйн бүлэг буюу үеүд

X үеийнхэн (ихэвчлэн X үе болгон богиносгодог) нь их төрөлтийн үеийнхний дараах, мянганы үеийнхний өмнөх хүн ам зүйн бүлэг юм. Судлаачид болон алдартай хэвлэл мэдээллийн хэрэгслээр ихэвчлэн 1960-аад оны дунд үед төрсөн хүмүүсээс, 1970-аад оны сүүлчийг төгсөх жил болгон ашигладаг бөгөөд энэхүүү үеийг ерөнхийд нь 1965-1980 онд төрсөн хүмүүс гэж тодорхойлдог. Энэхүү тодорхойлолт болон АНУ-ын 2019 оны хүн амын тооллогын мэдээллээр 65.2 сая X үеийнхэн байсан байна. X үеийн ихэнх нь Чимээгүй үе болон их төрөлтийн эрт үеийнхний хүүхдүүд байдаг; мөн X үе нь ихэвчлэн мянганы үеийнхэн болон Z үеийнхний эцэг эх байдаг.

1970, 1980-аад оны хүүхдүүд, нийгмийн үнэт зүйлс өөрчлөгддөг байсан үед X үеийн хүүхдүүдийг заримдаа сургуулиасаа хоосон гэр рүү буцаж, түлхүүр ашиглах шаардлагатай болсонтой нь холбоотой "түлхүүртэй үе" гэж нэрлэдэг байв. Гэр бүлээс гадуур хүүхэд асрах боломж өргөн хүрээтэй болохоос өмнө гэр бүл салалтын түвшин нэмэгдэж, эхийн ажил хөдөлмөрт оролцох оролцоо нэмэгдсэний үр дүнд хүүхдэдээ тавих хараа хяналт сул байсан үе байлаа.

1980, 1990-ээд онд өсвөр, залуу насаа өнгөрүүлсэн X үеийнхэн "MTV үеийнхэн" (МТВ хөгжмийн видео сувгийг үздэг байсан) гэж нэрлэгддэг бөгөөд тэднийг заримдаа хөшүүн хойрго, хувиа хичээсэн, улс төрд сонирхолгүй хэмээн тодорхойлсон байдаг. X үеийн залуучуудад үзүүлсэн олон соёлын нөлөөллийн зарим нь тэдний сүүлд өөрсдийн хөгжүүлсэн хэлбэрүүд (жишээ нь, гранж, грайндкор болон холбогдох төрлүүд)-ээс гадна альтернатив рок, хип хоп, панк, пост панк, рэйв, хүнд металл зэрэг нийгэм-овгийн өвөрмөц онцлогтой хөгжмийн жанрууд дэлгэрсэн явдал байв. Кино, франчайзын мега-цуврал киноны төрөл, бие даасан киноны тархалт (хэсэгчлэн видеогоор хийгдсэн) зэрэг нь соёлын нөлөөлөл байсан.

Prefix: a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9

Portal di Ensiklopedia Dunia

Kembali kehalaman sebelumnya