Элэгний C вирус![]() Цирроз гэдэг нь Гауси грекээр нимбэгэн шар гэсэн утгатай үг юм. Эрүүл хүний элэг улаан өнгөтэй байх ёстой атал циррозоор өвдсөн хүнийх тод шар өнгөтэй болдог тул ийнхүү нэрлэжээ. Элэгний эрүүл эс нь холбогч эдээр солигдон бүтэц нь алдагдаж эхэлдэг элэгний өвчнийг цирроз гэнэ. Энэ нь гепатитийн C вирусээр дамждаг элэгний хурц халдварт өвчин болно. Гол дамжих эх үүсвэр нь цусаар болон цөөн тохиолдолд бэлгийн замаар дамждаг. Дэлхий даяар С вирусийн халдвартай 180 сая хүн байна. С вирусийн өвчлүүлэх хэлбэр нь элгийг шархлуулах, цирроз үүсгэх, цаашлаад хорт хавдар үүсгэх аюултай байдаг. Эмээр эмчилж болно, бас пегинтерферон ба рибавирин аргаар эмчилнэ, нийт өвчлөлийн 51% нь эдгэрдэг. Одоогоор элэгний халдварын A, B, C, D, E төрлийн вирусүүд илрээд байна. ШалтгаанЭнэ өвчин үүсэхэд нөлөөлдөг гол хоёр хүчин зүйл байдаг. Нэгт нь вирусийн гаралтай шар өвчин, тэдгээрээс В ба С гепатит. Ялангуяа нялх багадаа В гепатитаар өвдөж байсан хүмүүсийн циррозоор өвдөх эрсдэл нь маш их болдог. Иймд эцэг, эхчүүд хүүхдүүддээ онцгой анхаарал тавьж байх хэрэгтэй юм. Дараагийн шалтгаан нь согтууруулах ундаа, түүний дотор хатуу архийг хэтрүүлэн хэрэглэх явдал. Гэхдээ дараах нөхцөлд дээрх хоёр шалтгаан үгүй байсан ч циррозоор өвдөх эрсдэл ихэсдэг, үүнд:
Халдварт шар өвчний үед элэгний бүтцэд өөрчлөлт гарснаар эрүүл эсүүд нь гэмтэж, бие махбодид шаардлагатай уураг г.м. бодис ялгаруулж чадахаа байхаас гадна хортой бодисыг саармагжуулах чадвараа алдана. Шинж тэмдэгЭлэгний хэмжээ өөрчлөгдөнө. Элэг томрох, эсвэл жижигрэх. Хэвлий хөөж цүдийнэ. Энэ нь хэвлийн хөндийд шингэн хуралдсантай холбоотой. Гэдэс дүүрч, дотор эвгүйрч, ам халуун оргих, хэхрүүлэх, шээс ялгаралт удааширна. Биеийн ерөнхий байдал суларч, турна. Хэвлийн урд хананы хөх судаснууд өргөсөж, хүйс тойрон наймалжийн толгойг санагдуулсан хөхөвтөр дүрс бий болно. Цээж, нуруу болон мөрөн дээгүүр од шиг, эсвэл жижигхэн аалзтай төстэй улаан толбонууд үүснэ. Гарын алга улайна. Эрэгтэй хүний хөхний булчирхайнууд томорч, суга, духны үс унан бэлгэ эрхтэний хөвчрөлт суларна. Эмэгтэй хүний сарын тэмдэг тасалдана. Элэгний шүүх чадвар алдагдсанаас цусанд хорт бодис хуралдаж, байнга толгой өвдөх, ой тогтоолт, анхаарал сулрах шинж ажиглагдана. Ходоод дурандахад улаан хоолойн судас өргөссөн харагдана. Арьс шарлах, загатнаж болно. Циррозын үед хүчтэй өвдөлт байдаггүй. Хаяа биеийн хүчний ажил хийж, хоолны дэглэм алдагдсан үед хэвлийн баруун дээд хэсэгт хүндэрч, төөнөж өвдөх зовиур илэрч болно. Цирроз бүтэн эмчлэгддэггүй, олон жилийн даамжирсан явцтай бөгөөд хүндэрсэн үедээ онц аюултай өвчин юм. ОношилгооЗөв оношлохын тулд, ходоод гэдэсний эмч үзлэг хийсний дараа доорх шинжилгээнүүдийг бичнэ:
ЭмчилгээЭнэ өвчнийг бүрэн эмчлэх боломжгүй. Зөвхөн эхний шатанд нь түр зогсоох боломж байдаг. Өвчин даамжирсан үед эмч- гепатолог зөвхөн таагүй шинж тэмдэгийг арилгаж, хүндрэл үүсэх явцыг удаашруулж чаддаг. Үндсэн эмчилгээ
2011 оны 5 сард АНУ-ын Эм ба Хүнсний Хорооноос boceprevir, telaprevir эмнүүдийг С вирусийн эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрч баталжээ. Мөн үзэхInformation related to Элэгний C вирус |
Portal di Ensiklopedia Dunia